Хөвсгөл -> Галт
Галт халуун рашаан сувилал
Галт халуун рашаан сувилал Хөвсгөл аймгийн Галт суманд халуун рашааны ордыг түшиглэн 1961 онд анх байгуулагдсан, 2004 оноос хойш дөрвөн удаа магадлан итгэмжлэгдсэн Улсын хэмжээнд Рашаан сувиллын үйл ажиллагаа эрхэлж байна. Тавдугаар сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл үйл ажиллагаа явуулдаг байна. Нэг хоногийн эмчилгээ, хоол, байрны зардал ямар байранд байхаасаа хамааран 39500-50500 төгрөг юм байна. Нийгмийн халамжийн хуулийн дагуу хөнгөлөлт эдлэх иргэд сувиллуулж ирээд орон нутгийхаа Халамжийн байгуулагаас хөнгөлөлтөө авч болох юм байна. Рашаан засал: рашааны ундарга эмчилгээ, рашаан ванн: халгайтай, шилмүүстэй, давстай, джакузи, шүршүүр, циркуляр шүршүүр, рашаан бассейн, рашаан дэвтээлгэ, рашаанаар ходоод, гэдэс, цөс угаах, туулгах Хүйтэн рашаан засал Шавар эмчилгээ: Байгалийн шавар эмчилгээ, баргашун шавар эмчилгээ Физик эмчилгээ: Хэт ягаан улаан туяа, УВЧ, соллюкс, искра шарлага Зүү төөнүүр эмчилгээ Хануур, төөнүүр, бумба засал Биеийн тамир эмчилгээ Давсан засал Наран болон элсэн шарлага Ургамлын үнэр эмчилгээ Барагшун засал Саам эмчилгээ, Амин дэм засал Иллэг, бариа засал: Ион эмчилгээ, хөгжим эмчилгээ: стресс тайлах, нойргүйдлийг эмчлэх
Таны байрших газар