Мэдээ мэдээлэл

Аялал

Байр

Үйлчилгээ

Хоол

Аялал

Байр

Үйлчилгээ

Хоол

Завхан -> Алдархаан

Отгонтэнгэрийн рашаан сувилал

Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 км, Отгонгэнгэр уулнаас 20 орчим км зайтай, өндөр уулс, ой мод бүхий газарт байрладаг. Зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн төлбөр 8000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй бол 20000 төгрөг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт нэг удаа Улаанбаатар хотоос гарах унааны үйлчилгээг зохион байгуулж өгдөг байна. Отгонтэнгэрийн халуун рашааныг анх нутгийн анчид нээж "Мөнх ус" хэмээн нэрлэж нутгийн ардууд болон ойр орчмын нутаг хошуудаас олон тооны хүмүүс ердийн хөсгөөр ирж орох, уух зэргээр хэрэглэж байсан домог бий.1912 оноос нутгийн алдартай оточ маарамбууд эмчилгээнд хэрэглэх журам тогтоон нэр өгсөн байдаг ба 1930-1950-иад он, 1970-1982 онуудад ЗХУ, БНМАУ-ын эрдэмтэд шинжлэх ухааны иж бүрэн судалгаа хийсэн байна. Отгонтэнгэрийн халуун рашааныг зуны дунд сараас намрын тэргүүн сарыг дуусах хүртэл хугацаанд ашиглаж ирсэн уламжлалд тулгуурлан 1954 онд 50 ортой улсын рашаан сувилал байгуулсан нь эдүгээ хүртэл тасралтгүй ажиллаж байна. Отгонтэнгэрийн рашаан нь 6 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой. Хийгдэх эмчилгээ: Рашаан уух, рашаанд орох, шавар тавих, биеийн тамир, бариа засал, зүү төөнүүр, физик, цахилгаан болон усан эмчилгээ, эмчилгээний гимнастик хийлгэдэг. Амрагч танд анир чимээгүй орчин, онгон байгальд алжаалаа тайлах боломж олгож, хөнгөн шуурхай үйлчлэн туршлагатай эмч, анхаарал халамж сайтай сувилгааны мэргэжилтнүүд үйлчлэх бөгөөд баазад амрах хугацаанд тав тух аюулгүй байдлыг хангана.

Таны байрших газар

Үнэлгээ

Сэтгэгдэлүүд

Мэдээ мэдээлэл

Аялал

Байр

Үйлчилгээ

Хоол

Аялал

Байр

Үйлчилгээ

Хоол