Хэнтий -> Дэлгэрхаан
Аварга тосон сувилал
Аварга тосон рашаан сувилал нь Аваргын бүлэг рашаан болох Аураг рашаан, эмчилгээний шавар, Рашаан нуурыг түшиглэн 1969 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа улсын үйлчилгээтэй МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН рашаан сувилал юм. Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, калцийн найрлагатай соодлог нуур юм. Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 250 км зайтай орших ба Хэнтий аймгийн Жаргалтхаан сумыг өнгөртөл 230 км засмал замаар, Жаргалтхаан сумаас Аварга тосон рашаан сувилал хүртэл 40 км сайжруулсан шороон замаар явж очно.Эмчлэх өвчний заалт: Арьсны эмгэгүүд Харшил, хордлогын нөлөөтэй эмгэгүүд Сахарын диабет Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг Мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд Үе мөчний хэрх өвчин Хамар хоолойн эмгэг Гэмтэл бэртлийн дараах үе
Таны байрших газар