Дархан-Уул -> Дархан
Дархан хотын аялал
Дархан хот бол Монгол улсын 2 дахь том хот юм. 1961 оны 10 сарын 17ны өдөр Социалист 6 улсын дэмжлэгтэйгээр "Давхарын өртөө" хэмээх газар байгуулагджээ. Өдгөө 100000 гаруй хүн амтай хөгжиж буй залуу хот юм. Энэ аялал маань социализмын үеийн бүтээн байгуулалт сонирхох болон монголчуудын нүүдэлчин амьдралыг харахыг хүссэн хэн бүхэнд зориулсан болно. Та энд морь унах, морьт харваагаар харвах, малчин айлд зочилж хонох юм.Мөн эртний Амарбаясгалант хийдийг бид үзэх болно.Хил орчмын аялал хийж Орхон, Сэлэнгэ 2 голын бэлчир хэсгийг бид харна. Мөн нум сумыг хэрхэн хийдэг талаар урлаач Болдын гэрээр зочлох болно. Мөн Казах айлаар орж сонирхоно.
Аяллын хөтөлбөр
1 ( Туулах зам 80 )
Улаанбаатар хотод тосч авах
Улаанбаатар хотын нисэх онгоцны буудалд тосч авна. Өнөөдөр хотын аялал хийж, Чингис хааны музей, Гандан хийд, Зайсан толгойг үзнэ.
Хоол :
- Өдрийн хоол
- Оройн хоол
Жуулчны бааз :
- хотын төвд гэст хауст бууна.
- Аялагч хүсвэл зочид буудал захиалж болно. /Үнэ өөрчлөгдөхийг анхаарна уу/
2 ( Туулах зам 220 )
Дархан хотод ирэх
Дархан хотод ирснээр бидний аялал эхэлнэ. Өнөөдөр та бүхэн Дархан хотын музейг үзнэ. Социализмын үеийн хуучны үйлдвэр, барилгатай танилцана. Тэ хэрвээ зураг дарж, түүхийг үлдээхийг хүсдэг бол энэ аялал яг тохирно. Өдрөөс өдөрт биднээс холдсоор байгаа өнгөрсөн түүхээ бид фото зурагт хадгална. Оройн хоолны дараа дүүжин гүүрээр алхаж, шөнийн Дарханыг үзнэ.
Хоол :
Өдөр ба орой
Жуулчны бааз :
Та бүхэн манай хөтчийн ажилжжлдаг гэст хауст буудаллах боломжтой. Их цэвэрхэн дотроо 00, душтай болно. Орчин үнэхээр гоё.
3 ( Туулах зам 25 )
Зулзагын гол
Өнөөдөр өглөөний цайны дараа бид зулзагын голыг зорих болно. Социализмын үед аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөн ажиллаж байсан энэ газар өдгөө ч амралтын бүс хэвээр байна. Та энд малчин айлд ирж, монгол малчны нэг өдрийн ажилтай танилцаж тэдэнд туслах юм. Та морь унаж байгальд майханд хононо. Малчин Зоригоо баруун монголоос нүүж ирсэн нүүдэлчин айл юм.
Хоол :
өглөөний цай
Монгол уламжлалт өдрийн хоол
Оройн хоол
Жуулчны бааз :
Майханд хоноглоно.
3
Морин аялал
Морин аялал байгалийн сайханд үргэлжилнэ. Бид Гавлиу хайрханыг зорин аялана.
Хоол :
- өглөөний хоол
- Өдрийн хоол
- Оройн хоол
Жуулчны бааз :
Майханд хононо.
4 ( Туулах зам 30 )
Дархан хот руу буцах
Үдийн цайны дараа Дархан хот руу буцна. Өнөөдөр бид Дархан хотод амраад маргааш өглөө эрт Амарбаясгалан хийдийг зорих билээ.
Хоол :
- өглөөний цай
- өдрийн хоол
- оройн хоол/ ресторанд/
Жуулчны бааз :
Гэстхауст
5 ( Туулах зам 215 )
Амарбаясгалан хийд-Эрдэнэт хот
Өглөө маш эрт бид Амарбаясгалант хийдийг зорино. Энэ хийд 300 жилийн түүхтэйг ямар ч хадаас хэрэглэхгүй баригдснаараа онцлогтой буддын сүм болно. Дархан хотоос 135 км зайд оршино. Бид өдөр 13 цагт эндээс хөдлөнө. Учир нь 17:00 цагт бид Эрдэнэт хотоос Улаанбаатарыг зорих галт тэргэнд суух юм.
Хоол :
- өглөөний цай
- Өдрийн хоол
Жуулчны бааз :
Галт тэрэг
Аялалд юу багтсан бэ
хөтөч
машин
морь унах төлбөр
нэвтрэх такс
хоол
Буудал
Гэст хаус
Тээврийн хэрэгслүүд
- машин
- галт тэрэг
- морь
- явган
Физик үнэлгээ
Хөнгөн