Дорнод -> Халх гол
Буйр нуурын аялал
Буйр нуур, Халх гол, Мэнэнгийн тал, Их Бурхант зэрэг зүүн бүсийн байгалийн болон түүхэн дурсгалт газруудаар аялж, амралт, танин мэдэхүйн гайхамшгийг нэгэн дор мэдрэх аялал юм.
Аяллын хөтөлбөр
Эхний өдөр ( Туулах зам 700 )
Эхний өдөр
06:36 цагт Улаанбаатараас Хэнтий аймгийн төв Өндөрхаан хот руу хөдөлнө.
- Шөнөжин автобусанд унтах тул замын хүнс, ундаа, ус, дулаан нөмрөг зэргийг бэлдэнэ үү.
- Зам дагуух гуанзнаас хоол идэх боломжтой (төлбөр аялагчаас).
Жуулчны бааз :
Автобусанд унтана.
2 дахь өдөр ( Туулах зам 130 )
Мэнэнгийн тал & Буйр нуур
Ази тивийн томоохон тал нутгийн нэг болох 90x60 км хэмжээтэй Мэнэнгийн талыг туулна.
Буйр нуурын эрэг дэх жуулчны бааздаа хүрч амарч тухална.
12:38 цагт: Хөтөлбөрт багтсан өглөөний цай, өдрийн хоолоо иднэ.
Чөлөөт цаг: Нуурын эргээр зугаалж, зураг авахуулах боломжтой.
18:38 цагт: Хөтөлбөрт багтсан оройн хоолоо иднэ.
Амралт.
Хоол :
Өдрийн, оройн хоол
Жуулчны бааз :
Гэр кемп
Аялалын 3 дахь өдөр ( Туулах зам 120 )
Халх гол, музейн аялал
08:38 цагт: Өглөөний цай (хөтөлбөрт багтсан).
09:39 цагт: Ялалт баг, Шинэ Халх гол сум руу хөдөлнө.
Үзвэрүүд:
- Их Бурхант цогцолбор
- Шинэ Халх гол сум
- Ялалтын музей
- 📌 Өдрийн хоол багтаагүй тул аялагчид өөрсдөө хоол худалдаж авч иднэ.
- Буйр нуур руу буцаж амарна.
- 18:38 цагт: Оройн хоол (хөтөлбөрт багтсан).
Хоол :
Оройн хоол
Жуулчны бааз :
Гэр кемп
Аялалын 4дэхь өдөр
Амралтын өдөр
08:38 цагт: Өглөөний цай
12:38 цагт: Өдрийн хоол
- Бүхэл өдрийг нуурын эрэг дээр амарч өнгөрөөнө.
- Сэлж, элсэн дээр тоглож, наранд шарах зэргээр тухтай амарч болно.
- 18:38 цагт: Оройн хоол
Хоол :
Өглөө, өдрийн, оройн хоол
Жуулчны бааз :
Гэр кемп
Аялалын 5дахь өдөр. ( Туулах зам 950 )
Аялалын 5дахь өдөр.
8:38 цагт: Өглөөний цай
- Улаанбаатар хот руу хөдөлнө
Хоол :
Өглөөний хоол
Жуулчны бааз :
Замдаа автобусандаа унтаж явна.
Аялалд юу багтсан бэ
Аяллын төлбөрт унаа, байр, хоол, даатгал, байгалийн болон түүхэн дурсгалт газруудын хураамж багтсан.
Анхаарах зүйлс
Аяллын үед аюулгүй байдал, тав тухыг хангах үүднээс зааварчилгааг чанд мөрдөж, хувийн хэрэгцээт зүйлсээ бүрэн бэлдээрэй.
Тээврийн хэрэгслүүд
Автобус
Насны ангилал
13+
Физик үнэлгээ
Хөнгөн
Цаг агаарын байдал
Мэнэнгийн тал, Буйр нуур орчмын 8-р сарын цаг агаар өдөртөө дулаахан (20–28°C), шөнөдөө сэрүүхэн (10–15°C) байдаг тул салхины хамгаалалттай, давхарлаж өмсөх боломжтой нимгэн куртик, малгай, нарны хамгаалалттай хувцас, нөмрөг, гутал, шөнө даарахгүй дулаан хувцас заавал бэлдээрэй.