Дорнод -> Халх гол
Манжил Дэлгэрдалай
Манайх Монгол уламжлалт ахуй, малчны амьдрал, цэвэр тэнүүн байгаль гурвыг нэг дор багтаасан Малчны Кемп нь танд жинхэнэ нүүдэлчдийн аж байдалтай танилцах, амрах, аялж зугаалах бүрэн боломжийг олгоно.
Үйл ажиллагаанууд (4 төрлийн туршлага)
Манай кемпт дараах үндсэн соёлын болон аяллын 4 төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг:
1. Малчны өдөр тутмын аж ахуйтай танилцах
- 4 хошуу малтай айл
- Малчин айлын уламжлалт ажлуудад оролцох
- Нүүдэлчдийн ахуйг бодитоор мэдрэх боломж
2. Морь унах & адууны соёлыг үзэх
- Морь унах боломжтой. Мөн морь эмээллэх, хазаарлахыг харж сурах
- Адуу өсгөх аргачлалтай танилцаж болно.
3. Цагаан идээний боловсруулах явцтай танилцаж гар бий оролцон цуг хийх
- Айраг, тараг, өрөм, ааруул, бяслаг зэрэг гар аргаар хийсэн идээгээр дайлна
- Цагаан идээ хамтарч боловсруулж болно
- Шинэхэн сүү хөөрүүлэх, уух сүүгээр өрөм загсаахыг сурч болно
4. Байгальтай харилцах аялал, амралт
- Буйр нуурын эргээр зугаалах
- Загасчлах, шувуу ажиглах, нар мандах & жаргах үзэх аялал
- Үндэсний тоглоом, наадгайтай чөлөөт цаг
Байшин & Гэр
Модон байшин
Модон байшин (Халаалтгүй)
4
2
22 m2
0
Уламжлалт гэр
Уламжлалт монгол гэр
2
4
24 m2
0