Архангай -> Тариат
Мөнхдалай
🌿 Аялагч, Жуулчид та бүхнийг манайд ирж амрахыг урьж байна.
Та монгол ахуй, нүүдэлчин амьдралын амьтай ертөнцөд хөл тавих гэж байна.
🐄 Өглөөг үнээ сааж, сүүгээр тараг, ааруул бэлтгэхээр угтаарай.
🐎 Өдөр нь морь унаж, салхи сөрөн тал нутгаар давхиж
🏞 Орой нь нуурын эргээр алхаж, загасчилан,
🔥 Түүдэг галын дэргэд аяга сүүтэй цай уун,
оддыг ажиглан амраарай.
Энд та монгол ахуй, байгаль хоёрын уужим тайван уялдаа болон жинхэнэ нүүдэлчин соёлын ухаан, сэтгэлийг мэдэрнэ.
✨ Байгалийн цэнгэг агаар, жинхэнэ хүний сайхан сэтгэлийг мэдэрч манайд зочлоорой.
Бид ирсэн зочиндоо:
Өглөөний цай үнэгүй, Сарлагын зузаан өрөмтэй сүүтэй цайгаар дайлах ба та захиалгаар монгол үндэсний хоол хийлгэж зооглох боломжтой.
Байшин & Гэр
Уламжлалт монгол гэр
Гэрт хоноглох нь жуулчдад нүүдэлчдийн ахуй, байгальд дасан зохицсон амьдралыг мэдрэх хамгийн он��гой боломж юм. Гэр нь дулаан, агаар сайтай, модон бүтэцтэй тул жилийн бүх улиралд тухтай амрах нөхцөл бүрдүүлдэг. Тооноор нарны гэрэл тусаж, шөнө одод харагдах нь байгалийн уур амьсгалыг илүү ойр мэдрүүлнэ.
7
4
25 m2
0