Дархан-Уул -> Хонгор
Дорж Гүвээ
🏕 Аймгийн аварга малчин, сумын алдарт уяачийн зусланд зочлоорой
Манайх Жинхэнэ монгол нүүдэлчин ахуйг газар дээр нь мэдэрч, уламжлалт амьдралын ухаанд суралцахаар ирэхийг урьж байна.
Та аймгийн аварга малчин, сумын алдарт уяачийн гэрт зочлон, малчин ардын аж амьдрал, зан заншил, уяачийн өв соёл, хөдөлмөр, бахархлын түүхтэй танилцах болно.
🌿 Амьдралын хэв маяг
Манайх зундаа Зулзагат голын хөвөөнд ургамал, мод, ус урсгалын уянга дунд байгалийн сайханд зусдаг ба
өвөл нь Дарханаас 17 км-ийн зайд орших Шийрийн бригадын өвөлжөөнд өвөлждөг.
Бид жилийн дөрвөн улиралд зочид хүлээн авна.
Та бүхний манайд ирж амрахыг урьж байна.
Байшин & Гэр
Монгол гэр
Уламжлалт монгол гэр
2
3
25 m2
0