Өвөрхангай -> Зүйл
Дүгэрсүрэн Батбаатар
🐴 Танилцуулга
Манайх Өндөр гэгээн Занабазарын өлгий нутаг, Өвөрхангай аймагийн Зүйл суманд байрладаг.
Манай айл 4 хошуу малтай бөгөөд монгол ахуй, уламжлалт хөдөлмөрийн ухаанаар зочдоо угтан авдаг.
👩🌾 Гэрийн эзэгтэй Шүрэнцэцэг нь Аймгийн аварга саальчин бөгөөд жилийн дөрвөн улиралд сүү, цагаан идээгээ боловсруулж ааруул, ээзгий, шар сүүний чихэр зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн хийдэг туршлагатай.
📍 Байршил: Өвөрхангай аймаг
🗺 Улаанбаатар хотоос 360 км зайтай
🐄 Онцлох үйлчилгээнүүд
- 🥛 Цагаан идээний амталгаа — Ааруул, ээзгий, өрөм, шар тос, тараг
- 🐫 Айраг, тараг үнэгүй: Амрагч бүрт өдөр бүр 2 литр айраг, 2 литр тараг
- ☕ Өглөө бүр: Сүүтэй цай, тогооны өрөм, боорцог
- Хүүхдүүдээ агаарт гаргаж, шар сүүнд оруулах зорилготой ирвэл эхний 2 өдрийн шар сүү үнэгүй!
🌄 Ойролцоох үзэсгэлэнт газрууд
- Шанхын хийд – Өндөр гэгээн Занабазарын байгуулсан түүхэн сүм хийд
- Хархорум хотын туурь, Эрдэнэ Зуу хийд – Монголын эзэнт гүрний түүхийн өлгий
- Орхоны хөндий – ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байгалийн болон соёлын өв
- Тайхар чулуу – Домогт хад, Орхон голын хөвөөн дэх байгалийн үзэсгэлэнт газар
- Хужирт рашаан – Эмчилгээний халуун рашаантай амралтын бүс
🍽 Хоол, байр, үйлчилгээ
- 🏠 Монгол гэрт байрлана (2–4 хүнтэй)
- ☀️ Өглөөний цай — Сүүтэй цай, тогооны өрөм, боорцог үнэгүй
- 🐮 Малын сүү, цагаан идээ өдөр бүр шинээр
- 🔥 Галын тойрог, байгальд амрах орчин
Та бүхэн манайд ирж Монголын нүүдэлчдийн ахуй,эгэл тал нутгийн амьдралын амар амгалан, хөдөлмөрийн ухааныг мэдрээрэй. Бид тан бүхнийг баяртайгаар угтах болно.
Байшин & Гэр
Монгол гэр
Том 5 ханатай гэртэй бөгөөд өглөөний цай, 2литр тараг, 2 литр сүү үнийн дүнд багтсан.
3
5
31 m2
0