Архангай -> Тариат -> 5-р баг
Гарав Батболд
ҮЛГЭРИЙН САЙХАН ХОРГО-ТЭРХИЙН ХӨНДИЙ 🌄Хангайн нурууны ар, Тарвагтайн нурууны энгэр бэлд орших Хорго, Тэрхийн байгалийн цогцолбор газар, Тэрхийн голын үзэсгэлэнт хөндий явуулын хүн буугаад үлдмээр, яруухан сайхан хангай билээ. 🌄Улаанбаатар хотоос гарч Хангайн нурууны ар бэлээр, Тамир, Чулуут, Бэлх, Тээлийн голын хөндийн сүрлэг сайхныг биширсээр Тэрхийн цагаан нуурын зүүн өмнөд Овоотой дөрөлж дээр гарч ирэхүй уулс, үүлсийг тольдон цэлэлзэх их усан, мөнгөн утас мэт мяралзах олон гол горхи, үлгэрийн мэт шатлан үргэлжилэх хөглөгөр хөх уулс, гангар цагаан гэрүүдийн үзэмж, их усан давалгаалж, цахлай ганганалдан, мэлхий вааглах чимээ хийгээд цээж цэлсхийлгэсэн хур чийг, санхамын үнэрт сэрүүн агаар нь бүх сэрэл мэдрэхүйг эзэмдэн үлгэр домгийн орон лугаа уусгах авай... Майнайх жуулчид болон дотоодын амрагчид хүлээн аваад 10 жил болж байна. Нийт 20 гэртэй 80 зочин хүлээн авах чадамжтай. Сумын төвөөс 13 км, Хоргын тогооноос 5км, Тэрхийн цагаан нуурын хойд эрэгт 300метрт байрлаж байгаа. Та манайд зочилсноор Архангай аймагийн дурсгалт газарууд болох Тэрхийцагаан нуур, Хоргийн тогооны гайхамшигт өвөрмөц тогтоц зэрэг олон зүйлсийн сонирхох боломжтой. Хоногийн төлбөрт + душ+загасчлах+малчин айлд очих
Хоол
Байшин & Гэр
Монгол гэр
Монгол гэр
6
2
12 m2
0
Монгол гэр
3
4
25 m2
0
Майхан
00 ашиглаж болно, усанд орвол үнэтэй.
0
0
0 m2
0